Бидний тухай


Оюутан цагийн ангийн 2 найз бүхнийг шинээр эхлүүлэхээр нэг санаа нэгдмэл зорилготойгоор бага гэлтгүй өөрт байсан оёдлын машин, ширээ сандал, материал, багаж хэрэгслүүдээ нийлүүлж, ердөө 12 м.кв түрээсийн өрөөнд 2001 онд ажлын гараагаа эхлүүлснээр АГНИ ХХК-ий суурь тавигдсан.

 

Бид 2 – т урам өгөн “Та 2 чаднаа” гэсэн анхны хэрэглэгч, захиалагчдын урмын үгсээр дэмжигдсээр тууштай хамтдаа 20 гаруй жил хөгжсөөр одоо манай хамт олны "Би чадна, бид чадна" гэдэг уриа үг болжээ. 

 

2019 онд Дэлхий даяар ковид-19 цар тахлын улмаас хил хаагдаж, дэлгүүрүүд хаалгаа барьж, борлуулалтгүй болсон нь биднийг цахим худалдаа руу хөтөлж оруулж байгаа билээ. 

 

Тиймээс “АГНИ” нэрийн цахим дэлгүүрээ ажиллуулж эхэлсэндээ бид баяртай байна.

 

Хэрвээ та Монголдоо үйлдвэрлэсэн бидний бүтээгдэхүүнийг яагаад авах ёстой вэ? гэж бодож байвал Монгол тодотголтой нүүдлийн мал аж ахуйгаас гаралтай түүхий эдээр хийсэн бэлэн бүтээгдэхүүн нь малчид, түүхий эд бэлтгэгчид, дотоодын арьс боловсруулах үйлдвэрүүд, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг та ажлын байраар хангаж,  эргэх холбоогоор нь дэмжиж, санхүүгийн хувьд чадавхжуулж эх орондоо дэм болж байгаа юм. /Нэг жижиг үйлдвэр 15-30 хүнтэй гэж үзвэл тэрний ард гэр бүлийн 60-120 хүн байдаг/ Чадавхжсан үйлдвэр техник, технологио сайжруулан гадаад уруу экспортод бүтээгдэхүүнээ гаргаж, эх  орондоо эргээд л дэмжлэг болно шүү дээ. 

 

Бидний зорилго импортыг орлох чанартай  бүтээгдэхүүн бид Монголдоо үйлдвэрлэх.

 

Бид өдөр бүрийг урмаар эхлүүлж бүтээгдэхүүн бүртээ  чанар, загварыг шингээж, шинэ шинэ бүтээл гаргасаар байна.

 

Үйлдвэрлэлийн тухай:

 

Манайх @Agni Leather Collection нэртэйгээр  монголдоо боловсруулсан сайн чанартай хонь, ямаа, үхрийн боловсруулсан арьсаар хувцас,  цүнх, малгай, бүс тэлээ, түрийвч, жижиг эдлэлийг хийж худалдаанд гаргадаг. Мөн худалдааны загвараас гадна  захиалга  үйлчилгээ авдаг.

 

Үүнд:

Ø  Хувь хүн албан байгууллагын нэр, логотой  бүтээгдэхүүн хийх /Олон тооны/ 

Ø  Дахин давтагдашгүй дизайнерийн онцгой арьсан хувцас, цүнх урлах

Ø  Засвар үйлчилгээ хийх /Өөрийн нэрийн бүтээгдэхүүндээ/ 

 

Бидэнтэй холбоо барих:

Facebook: @Agni Leather Collection

Instagramm: @agnileathercollection

email: info@agni.mn

Утас: 99068332, 99067018,11-463098

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл